Бүсчилсэн хөгжлийн асуудлаар Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан эхэллээ.
Хуралдаанд Засгийн газрын гишүүдээс гадна аймаг, нийслэлийн Засаг дарга болон ИТХ-ийн дарга нар оролцож байгаа юм. Өнөөдөр мөн аймгийн Засаг дарга нар үр дүнгийн гэрээ байгуулна.
Өнөөдрийн хуралдаанаар:
- Бүсчилсэн хөгжлийн бодлого, стандарттай шийдлийн талаар
- Агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний талаар
- Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22.9-д заасан татварын хөнгөлөлтийг хэрэгжүүлэхтэй холбоотой зарим асуудал
- “Тавантолгой түлш” ХХК-ийн талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай
- “Төрд учирсан хохирлыг барагдуулах арга хэмжээг эрчимжүүлэх тухай” Засгийн газрын тогтоолын төсөл зэрэг 18 асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
- Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаас гарсан шийдвэрийг эргэн мэдээлэх болно.