Зөвхөн бүсгүй танд зориулсан “Glamour” кредит карт шинэчлэгдлээ

Зөвхөн бүсгүй танд зориулсан “Glamour” кредит карт шинэчлэгдлээ

ХААН Банк зөвхөн бүсгүйчүүдэд зориулсан хамгийн загварлаг “Glamour” кредит картыг 2017 онд Монголд анх удаа зах зээлд нэвтрүүлж байлаа. Өнгөрсөн 8 жилийн хугацаанд тус кредит карт нь бүсгүйчүүдийн онцлог хэрэгцээ, амьдралын хэв маягт нийцсэн олон давуу тал олгож, хамгийн “чамин” хэрэглээ болон хоногшжээ.
Дэлхийн хаана ч ашиглах боломжтой, бэлэн мөнгөний эрсдэлгүй “Glamour” кредит карт энэ удаа цоо шинэ өнгө төрх, онцгой нөхцөл, олон шинэ давуу талуудыг шингээн бүсгүйчүүдийн гарт хүрэхэд бэлэн боллоо. Зээлжих эрхтэй “Glamour” кредит карт загварын хувьд 2 төрлийн сонголттой болсноос гадна өөрөөсөө анхилам үнэр ялгаруулах онцгой технологиор үйлдвэрлэсэн гэдгээрээ онцлог.
Картууд дээрх зургууд нь дахин давтагдашгүй цор ганц урлагийн бүтээлүүд бөгөөд уран бүтээлч Х.Энхномингийн “Гоо” бүтээлд цэцэг, цэцгэн хээ, тогос, хун шувууг дүрсэлж, хамгийн нандин, басхүү чамин тансаг мэдрэмжийг илэрхийлсэн бол, уран бүтээлч О.Үржинхандын “Үлэмж төгөлдөр” бүтээлд цэцэг, цэцгэн хээг ашиглан эмэгтэй хүний уян зөөлөн агаад ихэмсэг дүр төрхийг уран тансаг дүрсэлсэн билээ. Дээрх картууд нь нөхцөл болон зээлжих эрхийн хувьд ялгаатай бөгөөд та бүтээгдэхүүний дэлгэрэнгүйтэй ЭНД дарж танилцан өөрт тохирох картаа сонгоорой.
Хөнгөлөлт урамшуулал:
• Та картаа ХААН Банкны ПОС төхөөрөмж дээр уншуулан 110 гаруй байгууллагуудад 1%-15%-ийн шууд хөнгөлөлттэй үйлчлүүлэх боломжтой.
• Картынхаа хөнгөлөлт, урамшууллын мэдээллийг Digi Pay аппликэйшний “Лояалти” цэс болон ХААН Банкны вэб хуудаснаас харах боломжтой.
Мөн Digi Pay аппликэйшнд Glamour кредит картаа холбон Имарт салбар дэлгүүрт худалдан авалт хийхдээ кассын дэлгэцээс Digi Pay аппликэйшнийг сонгон, өөрийн Digi Pay аппликэйшнийхээ QR цэсээр төлбөрөө төлөн 2025 оны 1-р сарын 10-наас 2 сарын 10 дуустал 10%-ийн буцаан олголттой аянд хамрагдаарай.
Аяны нөхцөл:
• Нэг харилцагчийн худалдан авалтын дээд дүн: 500,000₮
• Нэг харилцагчийн худалдан авалтын доод дүн: 50,000₮
• Аяны хугацаанд нэг харилцагчид буцаан олгох дээд дүн: 50,000₮
• Аяны хугацаанд нэг харилцагчид буцаан олгох доод дүн: 5,000₮
Буцаан олголтыг таны гүйлгээ хийсэн ХААН Банкны дебит картын данс руу 2025 оны 2-р сарын 12-ны өдөр автоматаар шилжин орно.
Эхний 30 харилцагчид зориулсан онцгой урамшуулал:
Та Glamour кредит картын хоёр төрлөөс тус, тус анхлан захиалсан эхний 15 харилцагчийн нэг болсноор “Говь’’ ХК-тай хамтран бүтээсэн зуун хувь ноолууран шааль бүхий гарын бэлгийн эзэн болно. Эрхэмсэг бүсгүй таны амьдралын хэв маяг, үнэ цэнийг илтгэх “Glamour” кредит картаа Khan Bank аппликэйшнээр захиалан, үнэгүй хүргүүлэн аваарай.