Хуваарийн дагуу долоо хоног бүрийн даваа гарагт УИХ дахь намын бүлгүүд хуралдаж байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцдэг асуудлаар байр сууриа нэгтгэдэг. Энэ дагуу өнөөдөр /2025.01.13/ намын бүлгүүд хуралдаж байна.
Мөн Эдийн засгийн байнгын хороо, Төсвийн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаан болно. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хооронд байгуулах Зээлийн хэлэлцээрийн төсөл, Монгол Улс, Олон Улсын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулах “Эрчим хүч-3 төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөх зэрэг асудлыг хэлэлцэх аж.
Энэ долоо хоногт байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлыг ЭНД дарж уншина уу. Ирэх баасан гарагт намрын чуулганыг заавсарлуулна.