Үндсэн хуульд 2019 онд нэмэлт, өөрчлөлт оруулсны дагуу УИХ-ын ээлжит чуулганыг 75-аас доошгүй ажлын өдөр хуралдуулдаг болсон.
Энэ удаагийн 126 гишүүнтэй парламент анхны намрын чуулганаа удахгүй завсарлуулах гэж байна. Шинэ парламентын анхны ээлжит чуулган 75-аас доошгүй ажлын өдөр хуралдаж завсарлах болзлоо энэ долоо хоногт хангаж байгаа аж. Тиймээс ирэх баасан гаригт намрын чуулганыг хаахаар төлөвлөсөн байна. УИХ-ын хаврын чуулганыг жил бүрийн гуравдугаар сарын 1-нд эхлүүлэх хуультай. Гэвч ирэх гуравдугаар сарын 1-нд Цагаан сарын баярын амралт эхэлж байгаа учир баярын дараа хаврын чуулганыг нээж магадгүй.