Ирэх долоо хоногт ихэнх нутгаар цас орж, хүйтний эрч эрс чангарахыг анхааруулж байна

Ирэх долоо хоногт ихэнх нутгаар цас орж, хүйтний эрч эрс чангарахыг анхааруулж байна

Өнөөдөр /2025.01.12/ баруун аймгуудын нутгаар, маргааш буюу энэ сарын 13-нд нутгийн төв хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарна. 

Тодруулбал,  өнөөдөр /2025.01.12/ баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, маргааш буюу энэ сарын 13-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, энэ сарын  14-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. 

Салхи ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар секундэд 6-11 метр, энэ сарын 12, 13-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.  

Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -38...-43 градус, өдөртөө -26...-31 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -30....-35 градус, өдөртөө -19...-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -12...-17 градус, өдөртөө -5...-10 градус, бусад нутгаар шөнөдөө -22...-27 градус, өдөртөө -12...-17 градус хүйтэн байна.  Улаанбаатарт маргааш /2025.01.13/ цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, маргааш /2024.01.13/ баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ. 




Өнөөдөр могой өдөр

4 цагийн өмнө