УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Франц улсын төрийн өмчит "Орано Майнинг" компани хооронд уран олборлох хөрөнгө оруулалтын гэрээний зөвшилцлийг хэлэлцлээ.
Улмаар гишүүдийн 73.2 хувиар дэмжиж, зөвшилцлийг эцэслэн баталлаа. Франц улсын төрийн өмчит "Орано Майнинг" компани Монгол Улсад уран олборлох төслийг хэрэгжүүлэхээр Монгол Улсын Засгийн газартай хамтран ажиллаж буй. Тухайн компани нь Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт байрлах Зөөвч-Овоо, Дулаан-Уул, Өмнөт зэрэг орд газруудад үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж байгаа юм.