ТОДРУУЛГА: С.Эрдэнэ шалгалтаа өгөөд тэнцсэн тул АНУ-ын Чикаго хотод суух дэд консулаар томилсон

ТОДРУУЛГА: С.Эрдэнэ шалгалтаа өгөөд тэнцсэн тул АНУ-ын Чикаго хотод суух дэд консулаар томилсон

Ардчилсан намын дарга асан С.Эрдэнийг АНУ-ын Чикаго хотод суух дэд консулаар томилжээ. Дэд консулыг Гадаад харилцааны яамнаас шууд томилдог учир С.Эрдэнэ нь төрийн албаны хуульд заасны дагуу хэл, ерөнхий мэдлэгийн шалгалтаа өгөөд ажлаа эхлүүлэхээр хүлээж байгаа гэж албаны эх сурвалж мэдээлэв.  Тэрбээр тун удахгүй АНУ явах аж.  Харин Чикаго хотод суух дэд консулаар ажиллаж байсан Ц.Ганзоригийг Сан-Франциско хотын консулаар томилсон байна. С.Эрдэнийн хувьд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Ардчилсан намын дарга зэрэг албан тушаалыг хашиж байсан билээ.