Маргаашнаас ихэнх нутгаар цас орж, хүйтний эрч чангарах төлөвтэй байна

Маргаашнаас ихэнх нутгаар цас орж, хүйтний эрч чангарах төлөвтэй байна

Цаг уур орчны шинжилгээний газраас ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлвийг мэдээллээ. Ирэх хоногуудад ихэнх нутгаар хүйтний эрч чангарах төлөвтэй байна.

Тодруулбал, ЦУОШГ-аас өгсөн мэдээллээр өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар, 11-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 12-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. 11-14-нд ихэнх нутгаар цастай бөгөөд 14-20 хүртэл нийт нутгаар хүйтний эрч чангарах төлөвтэй байна.

Энэ сарын цаг агаарын урьдчилсан төлвөөр баруун аймгуудын нутгаар хүйтэн, төв, зүүн, говийн бүсээр олон жилийн дундажтэй адил байна гэсэн.