Манай улс иргэний болон цэргийн зориулалттай сумны үйлдвэр байгуулахаар болжээ

Манай улс иргэний болон цэргийн зориулалттай сумны үйлдвэр байгуулахаар болжээ

Монгол Улс дотооддоо бага бууны сум үйлдэрлэдэг болох гэж байгаа талаарх өмнө нь Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр мэдээлж байсан. Тэгвэл Иргэний болон цэргийн зориулалттай сумыг үйлдвэрлэх үйлдвэрийг Туркээс оруулж ирэхээр болсон байна.

Энэ талаар Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт "Дэлхийн геополитикийн нөхцөл байдал маш амаргүй, ээдрээтэй байгаа. Хаа сайгүй дайн байлдаантай байгаагаас болж дэлхийн улс орнууд батлан хамгаалах салбарын зардлаа нэмэгдүүлж байна. Энэ цаг үед батлан хамгаалах салбараа бэхжүүлэх улс орныхоо тусгаар тогтнолыг бүрэн эрхт байдлыг хангахад онцгой анхаарах ёстой. АНУ-ын ерөнхийлөгч Трамп гарч ирээд Канадыг манай улсын 51 дэх муж болго. Грийнланд арлыг бид авна, Панамыг сувгийг бид байгуулсан юм чинь буцааж авна гэсэн. ОХУ болон Украины дайныг эзэлсэн фронтоор нь зогсооно гэвэл Украин хүлээн зөвшөөрөх байх. Иймэрхүү байдлаар том гүрнүүдийн давамгайлах хандлага бий болох эрсдэл байна. Энэ цаг үед үндэсний сөрөн тэсэх чадварыг бий болгох зорилгоор "эх оронч монгол" хөтөлбөрийг санаачилж байгаа. Иргэн бүрийг эх орны төлөө гэсэн сэтгэлтэй, үүрэг хариуцлага хүлээдэг ухамсартай байх хандлагыг төлөвшүүлэх шаардлагатай байна. Япон улсаас шинэ тоног төхөөрөмж оруулж ирж байгаа. Удахгүй Туркээс манай улсад сум үйлдвэрлэдэг үйлдвэр оруулж ирэх гэж байгаа. Галт зэвсэг, сумаа гаднаас өндөр үнэтэй валютаар худалдаж авахгүйгээр дотооддоо үйлдвэрлэдэг болно. Иргэний болон цэргийн зориулалттай сумыг Монгол Улсад үйлдвэрлэх юм. Одоо оруулж ирж буй тоног төхөөрөмжийг ашиглах боловсон хүчин бэлтгэгдсэн" гэжээ.