Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ онд Польш улсад айлчлал хийхээр төлөвлөжээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ онд Польш улсад айлчлал хийхээр төлөвлөжээ

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчөөс  өргөн мэдүүлсэн Элчин сайдыг томилох асуудлаар зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцсэн дэмжсэн.  Уг санал нь УИХ-ын гишүүн асан Н.Оюундарийг Польш улсад суух Элчин сайдаар томилох тухай асуудал юм. Байнгын хороо түүнийг Элчин сайдаар томилохыг дэмжсэн. Энэ үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг энэ онд Польш улсад айлчлахаар төлөвлөж байгааг хэллээ.

Тэрээр "Төрийн тэргүүний Польш улсад хийх айлчлал энэ оны эхний хагас жилд зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байгаа. Үүнээс өмнө хөдөө аж ахуйн хамтын ажиллагааг эрчимжүүлэх үүднээс Польш улсын Хөдөө аж ахуйн яамтай Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэррийн яам хамтран ажиллаж байна. Элчин сайдаар томилогдоод үүнд анхаарлаа хандуулж ажиллаарай" гэв.