Монгол Улсын Ерөнхий сайдын 2024 оны 01 дүгээр албан даалгаврын хэрэгжилтийг хангах, мөн Засгийн газрын 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу салбарын хяналт шалгалтын давхардлыг арилгах, хамтарсан хяналт шалгалт хийх чиглэлээр холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах санал боловсруулах ажлын хүрээнд Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны даргын 2024 оны А/23 дугаар тушаалаар байгуулагдсан Салбарын хяналт шалгалт давхардаж байгаагаас шалтгаалж аж ахуйн нэгжүүдэд учирч буй хүндрэл, чирэгдлийг арилгах, давхардлыг бууруулах, холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг хуралдлаа.
Тус хуралдаанд салбарын хууль тогтоомжийн давхардлыг бууруулах, холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах талаар Ажлын хэсгийн гишүүдээс ирүүлсэн санал болон 2025 оны нэгдсэн төлөвлөгөөний давхарал, шилэн хяналтын нэгдсэн удирдлагын цахим системийн үйл ажиллагаатай холбоотой зарим асуудлыг танилцуулж, тодорхой шийдвэрүүдийг гаргалаа.