Б.Баярбаатар: Дав.Цогтбаатарыг эргүүлэн татах асуудлыг хуулийн дагуу шүүхийн шийдвэрийг үндэслэж гаргана /LIVE/

Б.Баярбаатар: Дав.Цогтбаатарыг эргүүлэн татах асуудлыг хуулийн дагуу шүүхийн шийдвэрийг үндэслэж гаргана /LIVE/

УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатарыг эргүүлэн татах эсэх асуудлаар өнөөдөр /2025.01.08/ УИХ-ын гишүүн Б.Баярбаатараас тодрууллаа. 

Улсын дээд шүүхээс шийдвэр гарсан гэдэг мэдээлийг хэвлэл мэдээллийн байгууллага, мэдээллийн хэрэгслээс авсан. Өнөөдөр албан ёсоор Улсын дээд шүүхээс шүүхийн шийдвэр албажиж ирээгүй байна. 60 хоногийн хугацаанд тогтоол ирэх болов уу гэж харж байна. УИХ-ын тухай хуулийн 9.1.5 "УИХ-ын гишүүн хууль зөрчсөн, шүүхээр шийдэгдсэн тохиолдолд эргүүлэн татах асуудал яригдана". Шүүхийн шийдвэрийг өнөөдөр парламент хэлэлцэнэ гэж байж болохгүй.

Хэрэгжүүлэх л үүрэгтэй. Төрийн байгуулалтын байнгын хорооны дүгнэлтийг үндэслэж, УИХ тогтоол гаргана гэсэн байгаа. Санал хураалтыг илээр явуулна гэсэн. Дээд шүүхийн шийдвэрийг Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжих нь зөв үү, буруу юу. Дэмжихгүй бол яах вэ. УИХ дэмжихгүй бол яах вэ. Тэгэхээр шүүх засаглалын эрхзүйн чадамжаа хангаж чадах юм уу гэдэг асуудал гарч ирнэ. 

ВИДЕО:




Өнөөдөр бар өдөр

3 цагийн өмнө