Х.Нямбаатар: Ирэх жил одоогийн шахмал түлшийг түлэхгүй /ВИДЕО/

Х.Нямбаатар: Ирэх жил одоогийн шахмал түлшийг түлэхгүй /ВИДЕО/

Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр /2025.01.08/ Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанд Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх төслийг өргөн барьсан. Энэ үеэр түүнээс дараах тодруулгыг авсан юм. 

Хагас коксыг одоо яг монголд үйлдвэрлэж байгаа үйлдвэр  нэг ч байхгүй. Хагас коксыг үйлдвэр байгуулах шийдвэр өнөөдөр гарсан. Хагас кокс гэдэг нь Багануурын нүүрс ч юм уу Налайхын нүүрсийг 800 хэмд жигнэж, хүхэр, давирхай зэрэг химийн хүнд элементүүдийг байхгүй болгож, жигнэсэн нүүрсийг хагас кокс гэж байгаа. Кокс гэж юуг хэлж байна вэ гэвэл ган хайлуулахад ашиглагддаг 8000-аас дээш илчлэгтэй нүүрсийг кокс гэдэг.

Тэгэхээр коксжих нүүрсийг монголд үйлдвэрлэж эхэлж байна. Хагас коксын үйлдвэр монголд хоёр жилийн дараа байгуулагдана. Тэгэхээр бид импортоор гаднаас хагас коксыг оруулж ирье гээд судалгаа хийж үзэхэд бидний жилийн хэрэглээ бараг нэг их наяд болохоор байна. Тэгэхээр бид нийлэг сууриар хийж байсан түүхий эдээ өөрчилье. Нэгэнт л Монгол Улсад нүүрс боловсруулах үйлдвэр ашиглалтад ороод Эрдэнэс таван толгой баяжуулсан нүүрс гаргаж эхэлж байгаа учраас энэ үйлдвэрт эрчим хүчний нүүрсийг баяжуулаад, авсан нүүрсээ шигшээд 2025 оноос зарж эхлье гэж байгаа. Өөрөөр хэлбэл ямар ч барьцалдуулагч оруулахгүй, угааж баяжуулаад гаргана гэсэн үг.

ВИДЕО: 




Өнөөдөр бар өдөр

3 цагийн өмнө