Баянхошууд агаар "маш их бохирдолтой", 100 айл, Толгойт, Дамбадаржаад агаар "бохирдолтой" байна

Баянхошууд агаар "маш их бохирдолтой", 100 айл, Толгойт, Дамбадаржаад агаар "бохирдолтой" байна

Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 08-ны өдөр 13:00 цагийн байдлаар Баянхошууд агаар маш их бохирдолтой, 100 айл, Толгойт, Дамбадаржаад агаар бохирдолтой байна. 

Тодруулбал, энэ цагийн байдлаар Баянхошууд агаарын чанарын индекс p.m2.5-413 буюу маш их бохирдолтой, Толгойт орчимд p.m2.5-209, Зуун айлд p.m 2.5-233, Дамбадаржаад p.m2.5-207-той буюу бохирдолтой байна. 

АГААРЫН ЧАНАРЫН ИНДЕКСИЙН ТООН УТГА ЮУГ ИЛЭРХИЙЛЭХ ВЭ?

Цэвэр: Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй.
Хэвийн: Агаарын чанарын стандартын шаардлага хангана. Гэхдээ зарим хэт мэдрэг хүмүүст амьсгалын замын өвчний шинж тэмдэг илрэх магадлалтай.
Бага бохирдолтой: Хэт мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл илэрнэ. Зүрх судас, амьсгалын замын архаг өвчтэй, ялангуяа гуурсан хоолойн багтраа өвчтэй хүмүүс нөлөөлөлд илүү өртөнө.
Бохирдолтой: Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл илэрч эхэлнэ. Хэт мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл хүндээр илэрнэ.
Их бохирдолтой: Удаан хугацаагаар гадаа байхад хүний эрүүл мэндэд мэдэгдэхүйц сөрөг нөлөөлөл үзүүлж болно.
Маш их бохирдолтой: Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй.