Б.Пүрэвдорж: "Петролиум продакшн" гэдэг компани керосин, нафта зэрэг бүтээгдэхүүнийг дизель түлшинд хольж, хуурамч шатахуун хийдэг

Б.Пүрэвдорж: "Петролиум продакшн" гэдэг компани керосин, нафта зэрэг бүтээгдэхүүнийг дизель түлшинд хольж, хуурамч шатахуун хийдэг

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн, П.Дүрэвдаваа нарын гишүүд Хуурамч шатахууны эсрэг хууль өргөн барьж байгаа талаараа өнөөдөр /2025.01.07/ Төрийн ордонд мэдээлэл хийлээ. 

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, "Онцгой албан татвар буюу татвараас зугтдаг бизнес Монголд бий. Энэ нь хуурамч шатахуун юм. Хуурамч шатахуун хийдэг бүлэг хүмүүс Монголд байна. Хуурамч шатахуун гэдэг нь зориулалтын бусаар керосин, нафта зэрэг олон хольц бүтээгдэхүүнийг Монгол Улсад онцгой тавтваргүй оруулж ирж, технологийн бусаар шатахуунд хольдог бизнесийг хэлдэг. Жишээ нь нэг үйлдвэрийг товч танилцуулбал Эрдэнэт хотод байдаг "петролиум продакшн" гэдэг компани хойноос 30 ширхэг вагон дизелийн түлш авч ирчхээд түүнийхээ 25 хувийг доороос нь соруулж аваад, дээрээс нь 25 керосин, нафта зэрэг бүтээгдэхүүн нэмдэг.

Мөн дахин 30 литр бэхжүүлэгч бодис нэмээд Дорноговь руу явдаг. Улмаар зөрлөг дээр очиход шатахуун нь холигдддог. Ийм технологийн бус шатахуун хийгээд түүнийг нь Монголчууд хэрэглэж, машин тэргээ эвддэг.

Хуурамч шатахууны эсрэг хуулийг 2017 онд би өргөн бариад хоёр жилийн турш зүтгүүлж байж, олон нийтэд танхилцуулсны үр дүнд 2019 онд батлуулсан. Энэ хугацаанд манай ард түмэн цэвэр шатахуун хэрэглэж байсан. Гэтэл 2023 оны долдугаар сард Үндсэн хуулийн цэц миний гаргасан энэ хуулийг Үндсэн хууль зөрчсөн байна гэсэн увайгүй дүгнэлт гаргасан. Тэр үндсэн хуулийн цэцийн гишүүд авлигал авсны үндсэн дээр ийм шийдвэр гаргасан гэж би харддаг. Иймд шинэ 126 гишүүн нөхцөл байдлыг өөрөөр үнэлж, энэ хуулийг дахин хэлэлцэж, батлуулж өгнө гэдэгт би эргэлзэхгүй байгаа. Энэ хуулийг батлуулснаар агаарын бохирдол 30 хувиар буурна. Хуурамч шатахуун хэрэглэсний улмаас автомашинууд маш их утаа ялгаруулж байгаа. Мөн эдийн засгийн аюулгүй байдлын төлөө болон шударга өрсөлдөөний төлөө энэ хуулийг өргөн барьж байна" гэлээ. 

ВИДЕО: