Оюутнуудад хууль тогтоох үйл явцтай биечлэн танилцах, оролцох боломжийг олгохоор “Нээлттэй парламент-дадлагажих хөтөлбөр”-ийг УИХ-аас эхлүүллээ.
Уг хөтөлбөрт нийт 100 оюутныг сонгож авах бөгөөд мэргэжил харгалзахгүй, их сургуулийн гурваас дээш түвшинд суралцаж буй оюутнууд УИХ-ын гишүүдийн ажлын хэсгүүдэд ажиллаж, цалинтай дадлага хийх юм. Мөн хөтөлбөрийн хүрээнд УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу, Ч.Анар, М.Ганхүлэг, Н.Учрал, П.Мөнхтулга, Э.Болормаа, П.Сайнзориг, Э.Одбаяр, Э.Батшугар, Б.Отгоншар, С.Цэлмүүн нарын 20 залуу гишүүн ментороор ажиллах аж. Бүртгэл энэ сарын 13-нийг хүртэл дараах цахим холбоосоор явагдах бөгөөд дадлага 16-ны өдрөөс хоёрдугаар сарын 25-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Цахим холбоос: https://form.jotform.com/250048352439456