Нэг тонн нүүрсний үнэ 70-80 ам.доллар хүртэл буурчээ

Нэг тонн нүүрсний үнэ 70-80 ам.доллар хүртэл буурчээ

Монгол Улс энэ онд нүүрсний экспортыг 83 сая тоннд хүргэх зорилт тавиад буй. Тэгвэл экспортын гол бүтээгдэхүүн болох нүүрсний үнэ өнгөрөгч оны  11 дүгээр сарын байдлаар тонн тутамд 24.2 ам.доллароор буурсан хэмээн үндэсний статистикийн хороо мэдээлсэн юм. Түүнчлэн 2024.12.24-ний байдлаар олон улсын зах зээлд нэг тонн нүүрсний үнэ 125 ам.доллар буюу 1.41 хувиар буурсан байлаа.

Тэгвэл оны эхэнд буюу /2025.01.03/-ны өдөр Монгол банкны захирал Б.Лхагвасүрэн Bloomberg.mn-д ярилцлага өгөхдөө, “Энэ оны эхэнд тонн нүүрсний үнэ 100-120 ам.доллар хооронд байсан бол одоо 70-80 ам.доллар руу орчихсон явж байна. 2025 онд үнэ буцаад өснө гэж төсөөлөх нь өөрөө өрөөсгөл болно. Өнөөдрийн 70-80 гэсэн түвшиндээ байх уу гэдэг нэг асуудал нь гарч ирж байна” хэмээн ярьжээ.