Толгойт, Нэгдүгээр хороолол, Хайлааст орчимд агаар "Маш их бохирдолтой" байна

Толгойт, Нэгдүгээр хороолол, Хайлааст орчимд агаар "Маш их бохирдолтой" байна

Өнөөдөр буюу /2025.01.06/-ны өдөр 10:30 цагийн байдлаар Толгойт, Нэгдүгээр хороолол, Хайлааст орчимд агаар "Маш их бохирдолтой" байна гэж гарчээ.

Тодруулбал, нэгдүгээр хороололд p.m 10 >500 буюу 662 дээд хэмжээндээ хүрсэн байна. Харин p.m 2.5 дээд хэмжээ нь 501 байхаас 498-тай буюу агаар "Маш их бохирдолтой" байна.

Тэгвэл Толгойт орчимд агаарын чанарын үзүүлэлт 237-379 буюу агаар "Их бохирдолтой" байна. Мөн Хайлааст орчимд агаарын чанарын үзүүлэлт 429-452 буюу агаар "Маш их бохирдолтой" байлаа.  



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

0/1000

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд iSee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Өнөөдөр бар өдөр

3 цагийн өмнө