Говь-Алтай аймгийн Бугат сумын нутагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдөллөө. Газар хөдлөлт тус аймгийн Бугат сумын төвөөс баруун урагш 38 км, Төгрөг сумын төвөөс баруун урагш 84 км, Алтай сумын төвөөс баруун хойд зүгт 107 км зайд Улаанбаатарын 15:26 цагт болсныг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээлэв.
Манай орны хувьд хүчтэй газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгддэг ч хөдөө орон нутагт барилгажилт бага, суурьшил сийрэг тул харьцангуй хохирол бага ажээ.