Намрын чуулганыг энэ сарын 16-ны өдөр завсарлуулна

Намрын чуулганыг энэ сарын 16-ны өдөр завсарлуулна

Өнгөрсөн аравдугаар сарын 01-ний өдөр эхэлсэн УИХ-ын намрын чуулганыг энэ сарын 16-нд завсарлуулна. Хуульд зааснаар УИХ-ын ээлжит чуулган 75 хоног хуралдах ёстой. 

2024 оны сонгуулийн үр дүнгээр анхны 126 гишүүнтэй УИХ-ын чуулган бүрдэж, намрын чуулганы хугацаанд 2025 оны төсвийн төслийг хэлэлцэн баталлаа. Мөн олон жил гацсан Гашуунсухайт-Ганмодны төмөр замыг холбох ажлыг эхлүүлэх УИХ-ын тогтоолын төсөл, ураны төслийг хэлэлцэж эхэллээ. 




Өнөөдөр нохой өдөр

9 цагийн өмнө