Шинэ оны эхний өдөр буюу жил бүрийн нэгдүгээр сарын 01-ны өглөөний мандах нарыг харж, ерөөл бэлгэдэл дэвшүүлдэг уламжлал монголчуудын дунд тогтоод удаж байна. Энэ жил буюу 2025 оны нэгдүгээр сарын 01 ны өглөө уламжлал ёсоор нийслэлчүүд Хийморийн овоо, Тасганы овоо зэрэг газруудад “Шинэ оны нар харах” ёслол боллоо. Мөн УБТЗ-ын “Аялал жуулчлалын төв"-өөс шинэ оны “Нар харах аялал"-ыг зохион байгуулжээ.