Ц.Туваан: Ирэх онд Тавантолгойн цахилгаан станцын асуудлыг гацаанаас гаргаж, хийн хоолойн асуудлыг өндөр дээд түвшинд ярилцана

Ц.Туваан: Ирэх онд Тавантолгойн цахилгаан станцын асуудлыг гацаанаас гаргаж, хийн хоолойн асуудлыг өндөр дээд түвшинд ярилцана

Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудыг танилцууллаа. Энэ үеэр Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан: Засгийн газрын хэрэгжүүлэхээр зарласан 14 мега төслөөс гурав нь хэрэгжих шатандаа явж байна.

  1. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын санхүүжилтийн гэрээ шийдвэрлэгдсэн.
  2. Гашуунсухайт-Ганцмодны хил холболтын төмөр замын хэлэлцээрт орох асуудлыг УИХ чиглэл болгож өгсөн.
  3. Францын Засгийн газартай хэрэгжүүлэх ураны Хөрөнгө оруулалтын гэрээг хэлэлцэж байна.

Зэс хайлуулах үйлдвэр байгуулах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар оруулсан.  Тендерийн шатандаа ороод явж байна. Мөн хийн хоолойн асуудал өндөр түвшинд яригдаж байгаа. Ирэх жил гурван улсын түвшинд энэ асуудлыг хэлэлцэнэ. Түүнчлэн говийг усжуулах ажил яригдаад явж байна. Тавантолгойн цахилгаан станцын асуудлыг гацаанаас гаргана. Энэ станцыг барьснаар Оюутолгойн уурхайг эрчим хүчээр хангах боломжтой болно. Дээрх төслүүд маш шуурхай явж байна. Гашуунсухайт-Ганцмодны хил холболтын төмөр зам барьж байгуулах гэрээг намрын чуулганаар ёсчлон батлуулахаар ажиллаж байгааг онцоллоо. 

ВИДЕО: