Засгийн газар ээлжит бусаар хуралдаж хүүхдийн хоолны зардлыг шинэчлэн тогтоох, агаарын бохирдлын асуудлыг хэлэлцэж байна

Засгийн газар ээлжит бусаар хуралдаж хүүхдийн хоолны зардлыг шинэчлэн тогтоох, агаарын бохирдлын асуудлыг хэлэлцэж байна

Долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог. Хуваарийн дагуу энэ лхагва гарагт /2025.01.01/ Засгийн газар хуралдах ёстой ч бүх нийтийн амралт таарч буй учир өнөөдөр /2024.12.30/ ээлжит бусаар хуралдахаар товложээ. 

Өнөөдрийн хуралдаанаар

  • Хөгжлийн банкны үйл ажиллагаа холбогдох хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх тухай ээлжит хяналт, шалгалт хийсэн дүнгийн талаар
  • Нийслэлийн агаарын бохирдлын талаар
  • 2025 оныг Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан авах арга хэмжээний талаар
  • “Хоолны түүхий эдийн зардлыг шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /хүүхдийн хоолны зардал/ зэрэг 8 асуудлыг хэлэлцэж байна.