Ирэх долоо хоногт ихэнх нутгаар цас орох бол Улаанбаатарт цас орохгүй хүйтний хэм тогтвортой байна

Ирэх долоо хоногт ихэнх нутгаар цас орох бол Улаанбаатарт цас орохгүй хүйтний хэм тогтвортой байна

Өнөөдөр /2024.12.29/ Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр цас орж, цасан шуурга шуурах тул зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа ихсэж, үзэгдэх орчин хязгаарлагдаж болзошгүйг анхааруулж байна.

Маргааш буюу энэ сарын 30-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, энэ сарын 31-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, ирэх сарын 01-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, ирэх 03-нд Хэнтийн уулархаг нутгаар цас орно.

Салхи энэ сарын 28-нд Алтайн уулархаг нутгаар, 29, 30-нд нутгийн зарим газраар, 31-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -34...-39 градус, өдөртөө -24...-29 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -28...-33 градус, өдөртөө -19...-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө -15...-20 градус, өдөртөө -4…-9 градус, бусад нутгаар шөнөдөө -21…-26 градус, өдөртөө -11...-16 градус хүйтэн байна.

Улаанбаатарт өнөөдөр цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 29-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Яармаг-Сонгины орчмоор шөнөдөө -26...-31 градус, бусад хэсгээр шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -10...-15 градус хүйтэн байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.