УИХ-ын ээлжит чуулган өнөөдөр /2024.12.26/ хуралдаж байгаа билээ. Өнөөдрийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Туваан "Маш удаан хугацаанд гацсан төсөл. 2015 онд энэ төсөл хэрэгжээд төмөр зам барьсан байсан бол алдагдсан боломжууд их бий. БНХАУ-ын талаас өөрсдийн оруулсан хөрөнгө оруулалт, алдагдсан боломжоо тооцоолж явуулсан. Манай зүгээс төмөр замаа холбоод нүүрс экспортлосон бол 18.5 их наяд төгрөг олох боломжтой байсан" гэлээ.