Н.Учрал: Биднийг 27 жил улстөржиж байх хооронд Казахстан улс уранаар дэлхийд нэгт орчихлоо

Н.Учрал: Биднийг 27 жил улстөржиж байх хооронд Казахстан улс уранаар дэлхийд нэгт орчихлоо

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан ЗГХЭГ-ын дарга Н.Учрал байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Бид 27 жил уран гэж ярилаа. Гэтэл Казахстан улс уранаар дэлхийд нэгт орчихлоо. 27 жил улс төржиж, төлөөлөгчийн газраа байгуулах гэж 27 жил болж байна. Одоо буцаад Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний алдаа оноо гэхээс илүү тэр төсөл явснаараа эдийн засаг тэлсэн. Гэхдээ энэ удаагийн гэрээнд бид өнгөрснөөсөө сургамж авах ёстой. Бид 2019 онд Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулаад газрын хэвлийн баялгийнхаа 50+1-ийг ард түмэнд өгнө гэсэн хэмжүүр тавьж өгсөн. Тийм учраас энэ ажлын хэсэг дээр олон улсын зөвлөх үйлчилгээний компаниуд, мэргэжлийн санхүүч нар ажилласан. Асуудалд шинжлэх ухаанчаар хандаж, гэрээ хийж үзье” гэсэн юм.




Өнөөдөр үхэр өдөр

1 цагийн өмнө