Х.Тэмүүжин: Гөлөг төөрүүлэх гэж байгаа юм шиг "Уурхай авч үлдэх гэж байсан. Нэг аж, ахуй нэгжид юмаа алдах гэж байсан" гэж ярьж буй нь популизм шүү

Х.Тэмүүжин: Гөлөг төөрүүлэх гэж байгаа юм шиг "Уурхай авч үлдэх гэж байсан. Нэг аж, ахуй нэгжид юмаа алдах гэж байсан" гэж ярьж буй нь популизм шүү

УИХ-ын чуулганы хуралдаанаар энэ сарын 25-ны өдөр /2024.12.25/ Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дэмжлээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин " Энэ төмөр замын холболттой холбоотой, нүүрс тээвэрлэлттэй холбоотой, нүүрсээ том зах зээлд гаргаж зарахтай холбоотой асуудал нь өрсөлдөөн байсан. Аль улс нь хамгийн бага өртөг зардлаар олборлолт, тээвэрлэлтээ хийж зах зээл дээр борлуулж чадах вэ гэдэг өрсөлдөөн байсан. Гөлөг төөрүүлэх гэж байгаа юм шиг "Уурхай авч үлдэх гэж байсан. Нэг аж, ахуй нэгжид юмаа алдах гэж байсан" гэдэг нь популист тайлбар. Хамгийн гол тайлбар бол Хятадын зах зээл дээр Монголын нүүрс өрсөлдөх чадвартай байх уу, зарж байгаа нүүрснээсээ Монгол Улс өндөр ашиг авч чадах уу гэдэг өрсөлдөөн байсан. Энэ өрсөлдөөнд бид 16 жилийн турш ялагдсан. Бидний алдагдсан боломж юу байгаа вэ. Өнөөдөр эрчим хүчний хомстолтой байгаа, утаатай байгаа, эмнэлэг хүрэлцэхгүй байгаа, боловсролын чанар доогуур байгаа бүр эдийн засгийн үр тусгаар тогтнолоо хангаж чадахгүй байгаа нь зүгээр л гадны гар хөлийн тоглолтонд орсонтой холбоотой. Тусгай албадын оролцоо байсан гэж Ерөнхий сайд дүгнэлээ. Үнэхээр тийм байсан гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Монгол Улсад гурван зүйлийг галзууруулсан. Популизмыг галзууруулж эрүүл ухаанаар асуудлыг шийдэж чадахаа байсан. Зүгээр л хэн илүү сайн популизм хийж, ард түмнийг хуурч чадна тэр илүү улс төрийн оноо авдаг болсон. Хоёрдугаарт, төрийн данхайлт. Үүний үр дүнд сүүлийн 10 жилд төрийн эрх мэдэл, оролцоо, өөртөө зарж байгаа мөнгө галзууртлаа данхайсан. Гуравт, тогтолцооны авлигал гаарсан. Үндсэн хуулийн цэц оролцож ирээд Үндсэн хуулийг хулгайлдаг болсон" гэлээ. 

ВИДЕО: 




Өнөөдөр үхэр өдөр

3 минутын өмнө