Монголын Залуучуудын Холбоо нь удирдах зөвлөлийн 28 гишүүн, 16 байнгын хороо, Хяналтын зөвлөлийн 5 гишүүн, 21 аймаг, 9 дүүргийн салбар холбоод, дэргэдэх байгууллага, тусгай салбар холбоо зэрэг олон салбар нэгжтэй залуучуудын санаачлага, оролцоонд тулгуурлан үйл ажиллагаагаа явуулдаг байгууллага юм.
Энэхүү байгууллагын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болж, Ерөнхийлөгчөөр Б.Бэлгүтэй сонгогджээ. Түүний хувьд 2012 онд ажлын гараагаа МЗХ-нд мэргэжилтнээр эхэлж, 2015 – 2017 онд Залуучуудын хөдөлмөрийн төв биржийн захирлаар, 2017 - 2019 он, 2022 – 2023 онуудад холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ.
Тэрбээр 2025 онд,
- Залуучуудын эрүүл мэнд
- Залуучуудын ажлын байр, боловсрол
- Амьдрах таатай орчин
- Хорт бодисын хэрэглээ донтолтын асуудлыг тэргүүн зорилтоо болгон бусад асуудлаар залуучуудын гаргасан санаачлагыг дэмжиж хамтран ажиллахаар төлөвлөж байна гэжээ.