Өнөөдөр /2024.12.25/ намын бүлгүүд ээлжит бусаар хуралдаж байгаа билээ. Ардчилсан намын бүлгийн хуралдаанаар уран, төмөр замын холболтын төслүүдийг дэмжиж байгаа эсэх талаар УИХ-ын гишүүн Н.Алтанхуягаас тодрууллаа.
ШУУД:
Би төсвийн байнгын хороон дээр ТЭЦ 3-ын өргөтгөлийн талаар ярих гэж байна. Манай Засгийн газрын үед ТЭЦ 3-ыг 50 мегаваттаар чадлыг нь нэмсэн. Цахилгааны дулааны эх үүсвэр нэмсэн. Тэр үед 35 сая америк доллар гаргаж байсан. Өнөөдөр хамгийн үнэтэйдээ цахилгаан дулааны 1 мегаваттын чадлыг 2.5 сая доллараар хийдэг болсон юм билээ. Манайд 50 мегаваттыг 35 сая доллараар хийсэн. Хэдэн төгрөгөөр хичнээн хэмжээний чадлыг бий болгох гээд байгааг ярих ёстой. 50 мегаваттыг 35 сая доллараар хийж байсан. ДЦС 4-ийг бидний үед бас өргөтгөсөн. 123 мегаваттыг 70 гаруй сая доллар гарсан. Хичнээн хэмжээний мөнгөөр эсвэл доллараар ямар хэмжээний юм бүтээж босгох гэж байгаагаа ярих хэрэгтэй. 1.3 тэрбум еврогоор 300 мегаваттыг 2 саяар үржээд үзэхээр 600 сая доллар болно. Мэргэжлийн хүмүүс бол 500-700 сая доллар болох юм байна гэж гаргасан байна. Хамгийн ноцтой нь ДЦС 3-ын өргөтгөл, шинэчлэлийн зураг төслийг УИХ-аар оруулна гэж байна. Зураг төсөл хийхийн тулд УИХ дээр орж ирдэг төслийн тухай өнөөдрийг хүртэл би сонсоогүй гэлээ.