УИХ дахь Монгол Ардын намын бүлэг ээлжит бусаар хуралдаж, дэд дарга нараа томилсон байна. Тодруулбал. УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан, А.Ариунзаяа, Г.Дамдинням, У.Отгонбаяр нарыг МАН-ын бүлгийн дэд даргаар томилсон байна. Сонирхуулахад, УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан нь Хан-Уул дүүргээс, Г.Дамдинням нь Дархан-Уул, Төв, Сэлэнгэ аймгаас, У.Отгонбаяр нь Дорнод, Сэлэнгэ, Хэнтий аймгаас парламентад сонгогдсон юм. Нөгөөтэй У.Отгонбаяр нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн төрсөн дүү нь юм.