Өнөөдөр /2024.12.25/ намын бүлгүүд ээлжит бусаар хуралдаж байгаа билээ. Энэ үеэр ДЦС III-ын өргөтгөл, шинэчлэлийн ажил ямар шатанд яваа талаар УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгээс тодрууллаа.
ВИДЕО:
Тэрбээр, 2021 оны ОХУ-ын Засгийн газар, Монгол Улсын Засгийн газар хоорондын хуралдааны үеэр Монголын талаас ТЭЦ III-ын өргөтгөл шинэчлэлийг ОХУ-ын талын Засгийн газар экспортын чиглэлээр санхүүжүүлээч гэдэг хүсэлт тавьсан юм билээ. ОХУ-ын тал үүнийг хүлээж аваад судалж үзье гэсэн. Улмаар ОХУ талаас Интер-Ро, Монгол талаас ДЦС-3 ТӨХК хамтраад ТЭЗҮ-г Интер-Ро компани өөрөө санхүүжилтийг нь гаргаад ТЭЗҮ-г боловсруулаад 2022 оны есдүгээр сард Эрчим хүчний яам, ТЭЦ-3-д ирүүлсэн.
Энэ ТЭЗҮ-д тусгаснаар урьдчилсан байдлаар 1.3 тэрбум сая еврогоор санхүүжүүлж, барьж дуусгах боломжтой гэж тусгагдсан байна. 1.3 тэрбум сая евро бол хэт өндөр үнэ байна.Үнээ буулгаач хүсэлтийг ОХУ-ын талд тавиад хоёр жил болж байна. Оросууд болохоор үүнийг ТЭЗҮ бол урьдчилсан үзүүлэлт, баримжаа хязгаар. Яг зөвшөөрөх юм бол зургаа хийгээд магадлуулах хэрэгтэй. Зураг төсвөө хийсний дараа ямар үнэтэй болох талаар дараа нь ярья гэсэн. Дараа нь бид ОХУ-ын экспортын зээлээр энэ ажлыг цаашид үргэлжлүүлэх эсэхийг бид ярилцана гэсэн юм.