Өнөөдөр /2024.12.25/ намын бүлгүүд ээлжит бусаар хуралдаж байгаа билээ. Ардчилсан намын бүлгийн хуралдаанаар уран, төмөр замын холболтын төслүүдийг дэмжиж байгаа эсэх талаар УИХ-ын гишүүн Ц.Баатархүүгээс тодрууллаа.
ВИДЕО:
Тэрбээр, Уран, төмөр замын холболтын төслүүдийг хөдөлгөхөөр АН-ын бүлэг хэлэлцэж байна. Энэ бол экспортыг нэмэгдүүлэх, Монгол Улсад хөрөнгө оруулалт орж ирэх суваг гэж харж байгаа учраас дэмжиж байгаа. Бүлэг дээр яг одоо санал хураах гэж байна. Ер нь яах гэж хамтарсан Засгийн газар байгуулсан юм бэ гэхээр эдийн засгийн хувьд монгол улсад ашигтай байж болох энэ төслүүдээ явуулах гэж хамтарсан. Тийм учраас хамтарсан Засгийн газрын үед Монгол Улсад 20-24 жил гацсан томоохон төслүүдийг гацаанаас гаргахаар бүлгийн хурал хуралдаж байна.
Ажиллах хүчний хөдөлмөрийн зах зээлтэй холбоотой ойлголтыг хувийн хэвшлүүд, мэргэжлийн холбоод нь өөрсдөө ярья. Улстөрчид ярих юм уу, нам эвслийн бүлэг ярих нь буруу гэж бодож байна. Монголын ард түмнийг талцуулж хувааж байна. Тийм учраас бизнес эрхлэгчид хөдөлмөрийн зах зээл дээр ийм хууль хэрэгтэй юу үгүй юу гэдэг дээрээ дүгнэлтээ гаргах ёстой.