УИХ дахь МАН, АН-ын бүлэг ээлжит бусаар хуралдаж, Орано компанитай байгуулах гэрээ, Хил дамнасан төмөр замын асуудлыг хэлэлцэж байна

УИХ дахь МАН, АН-ын бүлэг ээлжит бусаар хуралдаж, Орано компанитай байгуулах гэрээ, Хил дамнасан төмөр замын асуудлыг хэлэлцэж байна

Өнөөдөр /2024.12.25/ өглөө Засгийн газрын ээлжит хуралдаан болж Монгол, Францын хамтарсан “Бадрах энержи” ХХК-ийн хөрөнгө оруулагч Орано майнинг компанитай байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг тохирох яриа хэлэлцээний явц болоод Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан холболтын төмөр замын төсөл зэрэг 42 асуудлыг хэлэлцсэн. 

Тэгвэл яг одоо Төрийн ордонд УИХ дахь МАН, АН-ын бүлэг ээлжит бусаар хуралдаж Францын Орана компанитай байгуулах Монгол Улсын гэрээ болоод Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан холболтын төмөр замын талаар ярилцаж, санал нэгтгэж байгаа аж. Мөн УИХ дахь АН-ын бүлэгийн хуралд ЗГХЭГ-ын дарга Н.Учрал оролцож, танилцуулга мэдээлэл өгч байгаа ажээ.