Н.Учрал:  "Орано майнинг"-тай 20 жилээр гэрээ байгуулах бөгөөд өнөөдөр УИХ-д өргөн барина

Н.Учрал: "Орано майнинг"-тай 20 жилээр гэрээ байгуулах бөгөөд өнөөдөр УИХ-д өргөн барина

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. 

ВИДЕО: 

Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Н.Учрал: Үндэсний баялгийн сангийн тухай хууль өнгөрсөн дөрөвдүгээр сард батлагдсан. "Орано майнинг" компанитай холбоотой гэрээний талаар мэдээллийг өгч байсан. Байгаль орчинд ээлтэй, зардал багатай технологийг ашиглана. Оюу толгойгоос хойш гуравдагч хөрштэй хийж буй том гэрээ байна. Цаашлаад цөмийн эрчим хүч, атомын цахилгаан станц ашиглах эхлэл болно. Хөрөнгө оруулалтын гэрээг өргөн мэдүүлж байна. Тухайн жилийн орлого нь 51 хувь хүрээгүй бол хөрөнгө оруулагч талаас нэмэлт тохируулгыг хийж, энэ хувьд хүргэнэ. Гэрээний танилцуулгыг ҮАБЗ-д хийсэн. Бид санхүүгийн схемээ хийж, үүний дагуу гэрээгээ боловсруулсан. Хөрөнгө оруулагч талаас саналаа нэмсэн. Засгийн газар 15 татвар, хураамжийг өгөөж гэж үзэх шаардлагыг тавьсан. Ус бохирдуулсны төлбөр гэхэд өгөөж гэж үзэхгүй.

Ажил олгогчийн нийгмийн даатгал бас үр өгөөжид тооцоогүй. Төслийн нийт үр өгөөжийн хувьд, АМНАТ, давуу эрхийн ногдол ашиг, Ногдол ашгийн суутган татвар, Тогтвортой хөгжлийн арга хэмжээ, дэмжлэгүүд, Гаалийн татвар, тусгай зөвшөөрлийн татвар зэрэг багтана.

Эхний санхүүжилтээр 500 сая долларыг хөрөнгө оруулагч тал гаргана гэсэн. Нөгөө талаас 27 татвар тогтворжуулах санал тавьсан ч бид дөрвөн татварыг тогтворжуулсан. Гурван жил тутамд байгаль орчны аудитыг хийлгэж, нөхөн сэргэлтийн төлөвлөгөөг таван жил тутамд хийнэ. Хөрөнгө оруулагч тал аймаг, сумын Засаг дарга нартай гурван талт гэрээ байгуулна. Уурхай олборлолтын үед нийт ажилчдын 90-ээс дээш хувь нь монгол иргэн байна. Монгол ажилчдын таваас дээш хувь нь тухайн сумын иргэн байна. Туслан гүйцэтгэгчийн 60 хувиас доошгүй нь монгол компани байна. Цөмийн энергийн хуулиар 20 жилээр гэрээ байгуулахаар болсон. Татвартай холбоотой маргаан үүсвэл арбитрт хандахгүйгээр дотоодын шүүхээр шийдвэрлэнэ. Энэ гэрээ Баялгийн санг амь оруулахад нөлөөлнө. Өнгөрсөн хугацаанд 480 орчим тэрбум төгрөгийн хуримтлалыг уул уурхайн хэдхэн компани бий болгосон" гэлээ.