Төв банкны хуулийг 1996 оноос хойшхи 28 жилийн хугацаанд өөрчлөөгүй байна. Тэгвэл 2025 онд Төв банкны тухай хуулинд өөрчлөлт оруулахаар болжээ. Хуулинд өөрчлөлт оруулж буй гол зорилго нь Төв банкийг Засгийн газраас хараат бус болгоход чиглэж байгаа аж. Учир нь судалгаагаар Монголбанкны үйл ажиллагаа төсвөөс, Засгийн газраас шууд болон шууд бусаар хамаатай нь тогтоогджээ.
Энэ талаар Монголбанкны ХЭЗГ-ын хяналтын хэлтсийн захирал Б.Эрдэнэхуяг " 28 жилийн хугацаанд Төв банкны хуулинд зарчмын томоохон өөрчлөлтүүдийг цөөн хийсэн. 2008, 2020 оны эдийн засаг, цар тахлын хямралууд, Монголын эдийн засаг, санхүүгийн хэмжээ томорсон зэрэг нөхцөл байдлуудаас аваад үзэх юм бол яалт ч үгүй төв банкны засаглал, зорилт, үйл ажиллагаа, ил тод хариуцлагын байдал зэрэгт томоохон өөрчлөлт хийх цаг үеийн бодит шаардлагууд бий болсон. Үндсэн хуулийн шаардлагаа бодсон ч тэр" гэжээ.