2024 оны сонгуулийн нэр дэвшилтийн үеэр Ц.Сэргэлэн, Д.Сарангэрэл, Ц.Мөнх-Оргил, Н.Энхболд нар УИХ-ын сонгуульд нэр дэвших хүсэлтээ намдаа өгөөгүй. Эдгээрээс Н.Энхболдыг БНХАУ-д суух бүрэн эрхт Элчин сайдаар томилох шийдвэрийг УИХ-аас гаргасан. Тэгвэл удалгүй Д.Сарангэрэлийг Бүгд Найрамдах Болгар Улсад суух Элчин сайдаар томилохоор болжээ. Элчин сайд нарын томилгоог тун удахгүй хийнэ. Одоогоор Бүгд Найрамдах Болгар Улсад суух Элчин сайдаар Л.Саянаа ажиллаж байна. Түүнийг 2021 онд тус ажилд томилж байсан бөгөөд бүрэн эрх нь ийнхүү дуусч байгаа юм.