Х.Баттулгын хүн болох П.Нүрзэдийг УБТЗ-д, Н.Пунцагийг "Эрдэнэс Тавантолгой" ХК-д хяналт хариуцсан менежерээр томилжээ

Х.Баттулгын хүн болох П.Нүрзэдийг УБТЗ-д, Н.Пунцагийг "Эрдэнэс Тавантолгой" ХК-д хяналт хариуцсан менежерээр томилжээ

Хамтарсан Засгийн газарт Ардчилсан нам /АН/ орсноор монголд сөрөг хүчний дуу, хоолой байхгүй боллоо гэж олон иргэд шүүмжилдэг. Тэгвэл сөрөг хүчний ажлаа хийх ёстой АН-ын зарим залуучуудыг төрийн өмчит компаниудад "хяналтын хариуцсан менежер" гэх албан тушаалд томилсон байна. 

Тодруулбал,  биет төлөөлөгч гэх албан тушаалыг МАН сүүлийн 8 жилийн хугацаанд бий болгосон. Тэгвэл энэхүү нэршил бүхий албан тушаалыг "хяналт хариуцсан менежер" гэж сольсон бололтой.

Тэгвэл Өвөрхангай аймгийн АН-ын дарга асан И.Мөнхжаргалыг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т хяналт хариуцсан менежерээр томилсон байна. Мөн Х.Баттулгын гарын хүн гэгддэг П.Нүрзэдийг Улаанбаатар төмөр зам компанийн хяналт хариуцсан менежерээр, Ховд аймгийн АН-ын гишүүн Н.Пунцагийг Эрдэнэс тавантолгой ХК-ийн хяналт хариуцсан менежерээр, Эрчим хүчний сайд асан Д.Зоригтын туслах асан Н.Жавзанпагма гэх эмэгтэйг Эрдэнэс монгол ТӨХК-ийн хяналт хариуцсан менежерээр,  АН-ын дарга Л.Гантөмөрийн МҮАН фракцын гишүүн Б.Даваацэрэнг “Монголросцветмет” ТӨҮГ-ийн хяналт хариуцсан менежерээр өнгөрөгч долоо хоногийн баасан гараг /2024.12.20/-т тус бүр томилсон байна. 

Энэхүү томилгоог АН-ын фракцаар нь хамаатуулж үзвэл Х.Баттулгын хүн гэгдэх П.Нүрзэд, Н.Пунцаг нар Улаанбаатар төмөр зам, Эрдэнэс тавантолгой гэсэн компаниудад томилогдсон байна.