Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өчигдрийн /2024.12.23/ хуралдааны үеэр тус байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ч.Ундрам "Боловсролын шинэчлэлийн гол цөм нь "хөтөлбөр". Улс орны ирээдүй болсон хүүхдүүд эх хэл түүх соёл, ахуй ёс заншлаа мэддэг байх учиртай. Үүний зэрэгцээ англи хэлтэй, шинжлэх ухааны мэдлэгтэй, харилцааны соёлтой дэлхийн иргэн болж бэлтгэгдэх хэрэгтэй. ЕБС-ийн хичээлүүдийн агуулгад дээрх үзэл санаа бүрэн багтсан уу. ЭЕШ хүүхдийн хувь заяаг шийддэг. Олон улсад SAT, TOEFL зэрэг шалгалтыг олон удаа өгч болдог. Хүүхэд хүсвэл нэмэлт зардлаа өөрөө төлөөд 11-р ангиасаа ЭЕШ өгч болдог боломжийг нь бүрдүүлж өгөх шаардлагатай байна. Хүүхдэд өөрийгөө дайчилж илүү сайжрах боломжийг олгох нь зүйтэй" гэсэн байна.
ВИДЕО: