Ч.Лодойсамбуу: Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 13.14 дэхь заалт буюу "Илт худал мэдээлэл" гэдгийг хасна

Ч.Лодойсамбуу: Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 13.14 дэхь заалт буюу "Илт худал мэдээлэл" гэдгийг хасна

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2024.12.23/ хуралдаж мэдээлэл хийлээ. Уг хурлаар дөрвөн асуудлыг хэлэлцсэн байна. Хууль зүй дотоод хэргийн яамнаас өргөн барихад бэлэн болсон Хүний эрх, эрх чөлөөг хангах зорилготой багц хуулийн тухай ярилцсан байна. Тус хуульд онцлог хэд хэдэн заалт оржээ. Тухайлбал, хэвлэн нийтлэх, жагсах зэргийг тусгаж өгсөн аж. Мөн Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны талаар хэлэлцсэн байна.

Энэ талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Ч.Лодойсамбуу “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг өнөөдөр бүлэгт танилцуулсан. Хоёр тусдаа зүйл. Хууль зүй дотоод хэргийн яамнаас өгч буй мэдээллээр дөрвөн удаа санал авч энэхүү шинэчилсэн найруулгадаа тусгасан юм байна. Бүлгийн, тэр дундаа сэтгүүлч гишүүд энэ хуулийг бүхэлд нь дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн.

Эрүүгийн хуулийн 13.14 дэх заалт дахь “Илт худал мэдээлэл” гэж юуг хэлж байгааг илүү тодорхой болгох ёстой. Миний хувьд энэ заалтыг бүхэлд нь байхгүй болгох хуулийн төсөл санаачилж, товоо хүлээж байна. Энэ хууль зөвхөн сэтгүүлчидтэй холбоотой заалт биш. Өнөөдөр үзэл бодлоо хуваалцсан, таамаглаж бичсэн хүмүүсийг энэ заалтаар эрүүгийн ялтан болгож байгаа.

13.14 заасан заалтыг халах хуулийн төсөл өргөн барихаар болсон. Энэ бичигт хуралд суусан 31 гишүүний 90 гаруй хувь нь дэмжиж, гарын үсэг зурсан.

Дараа нь, жагсаал цуглаан хийх Хүний эрх, эрх чөлөөний тухай хууль орж ирж байгаа. Тайван жагсаал цуглаан хийхэд саад болдог, иргэн цагдаа хоёрыг мөргөлдүүлдэг асуудлыг зассан. Бүлгийн гишүүд дэмжсэн. Зөвшөөрөл хүсэж жагсдаг байдлыг  халж байгаа" гэв.