Энэ лхагва /2024.12.25/ гарагийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар нийслэлд 40 их наядын хөрөнгө оруулалтыг олгох асуудлыг хэлэлцэх аж.
Учир нь нийслэл Улаанбаатар хотын түгжрэл, агаарын бохирдлыг шийдвэрлэхэд эхний ээлжинд 40 их наядын хөрөнгө шаардлагатай байгаа талаар Хотын удирдлагууд Засгийн газарт уламжилж, хүсэлт тавьжээ. Энэ дагуу 40 их наядын хөрөнгийг нийслэлд төсөвлөж үр дүнг шаардах бололтой. Тус хөрөнгийн эх үүсвэр юу болох нь одоогоор тодорхойгүй байна. Энэ нь нийслэлийн түүхэн дэхь томоохон хөрөнгө оруулалтын нэг бөгөөд уг мөнгөөр үр ашигтай ажиллахыг чухалчлах бололтой. Нийслэлийн агаар орчин хөрсний бохирдол жил ирэх тусам нэмэгдэж тэр хэрээр өвчлөл буурахгүй нөхцөл байдал хүндэрч байна. Иргэдийн зүгээс Засгийн газар, Хотын удирдлагуудад шаардлага тавьж, бодитой, үр дүнтэй ажиллахыг шаардаж байгаа юм.