Хуваарийн дагуу өнөөдөр УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж байна. Хуралдаанаар Жагсаал цуглаан хийх эрхийн тухай хууль, Хүний эрх, эрх чөлөөг хангахтай зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслүүдийг УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэл албаны хүмүүсийн хамт танилцуулж байна.