Маргааш агаарын бохирдол, утааны асуудлаарх ерөнхий хяналтын сонсголын ажлын хэсгийн хуралдаан болно

Маргааш агаарын бохирдол, утааны асуудлаарх ерөнхий хяналтын сонсголын ажлын хэсгийн хуралдаан болно

УИХ-ын чуулганаар ирэх 7 хоногт Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангах, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан болно. Уг ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн ахалж ажиллах юм. 

Даваа гарагт Хүний эрхийн дэд хорооноос Хүний эрхийн иргэний нийгмийн байгууллагуудтай хийх уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулна. Лхагва, пүрэв гарагт ажлын хэсэг, байнгын хороодын хуралдаан үргэлжилнэ.

Баасан гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж:

  • Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хууль, тогтоолын төслүүд,
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 04 дүгээр дүгнэлт /Татварын ерөнхий хуулийн зарим хэсэг, заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх/
  • Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: Авлигатай тэмцэх 5Ш ажиллагааны хүрээнд хийгдсэн “Шил” ажиллагааны хэрэгжилтийн талаар тус тус хэлэлцэж сонсоно. 



Өнөөдөр бич өдөр

11 цагийн өмнө