УИХ-ын чуулганы өнөөдөр /2024.12.20/-ийн нэгдсэн хуралдаанаар Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох асуудлыг хэлэлцлээ. Уг орон тоонд М.Алтан-Очир, С.Энхбаатар нар нэр дэвшсэнээс Хууль зүйн байнгын хорооны гишүүдийн олонх С.Энхбаатарыг томилохыг дэмжсэн юм. Тэгвэл чуулганы нэгдсэн хуралдаанаар уг томилгоог хэлэлцээд С.Энхбаатарыг ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр томилохыг дэмжлээ.
