Шинээр барих дулааны цахилгаан станцыг Япон Улс бүрэн санхүүжүүлэхээр болжээ

Шинээр барих дулааны цахилгаан станцыг Япон Улс бүрэн санхүүжүүлэхээр болжээ

Хотын дарга Х.Нямбаатар Японд томилолтоор ажиллах хугацаанд Гадаад харилцааны дэд сайд Акико Икуина хүлээн авч уулзжээ.

Энэхүү уулзалтаар манай улсад  шинэ дулааны цахилгаан станц барих асуудлыг хэлэлцсэн байна. Тодруулбал, өмнө нь батлагдсан V цахилгаан станцын бэлэн ТЭЗҮ-ээр төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Японы хөрөнгө оруулалтаар шинэ Дулааны цахилгаан станц /ДЦС/ бариулах асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн байна. Улмаар 2025 оноос "ТЭЦ II"-ын үндсэн санг түшиглэн, уг байршилд шинэ ДЦС барих санхүүжилтийг Япон Улс бүрэн санхүүжүүлэхээр болжээ.