МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар нь Улаанбаатарын серитэй дугаар олгохгүй шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэх хүсэлтийг ЗГХЭГ-ын дарга Н.Учралд хүргүүлжээ

МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар нь Улаанбаатарын серитэй дугаар олгохгүй шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэх хүсэлтийг ЗГХЭГ-ын дарга Н.Учралд хүргүүлжээ

МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар нь "Импортын машинуудад Улаанбаатарын серитэй дугаарыг олгохгүй хязгаарласан шийдвэр нь Үндсэн хуулиар олгосон хүний эрхийг зөрчиж байна" гэх агуулгаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учралд бичиг хүргүүлжээ.

Тодруулбал, Эко автомашин импортлогчдын холбооноос 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатарт хүсэлт ирүүлсэн байна. Уг хүсэлтэд "Засгийн газраас "Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай" хуулийн төслийг боловсруулан өргөн барьж 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн нэгдсэн чуулганаар хэлэлцэж баталсан. Тус хуулийн зарим зүйл, заалт боло даган гарсан журмаас үүдэж нэлээдгүй иргэдийн эрх ашиг хөндөгдөж, үндсэн хуулиар олгогдсон эрх зөрчигдөж байгаа тул холбогдох хуулийн зүйл, заалтыг хүчингүй болгох шаардлагатай" гэсэн байна.  

Иймд МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар тус хүсэлтийг судалж үзэж, шийдвэрлэхийг хүссэн бичгийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учралд хүргүүлжээ.