Долоо хоног бүрийн пүрэв, баасан гарагт УИХ-ын чуулганыг хуралдуулдаг товтой. Харин энэ долоо хоногийн пүрэв гараг буюу өнөөдөр /2024.12.19/ чуулганыг хуралдуудахгүй аж. Учир нь УИХ-ын гишүүдээс өргөн барьсан хуулийн төсөл байхгүй байгаа юм.
Харин маргаашийн баасан гарагт УИХ-ын чуулганыг хуралдуулж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай асуудал, “Шүүгчид зэрэг дэв олгох журам батлах тухай” тогтоолын төсөл, Тогтоол, тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төсөл зэргийг хэлэлцэхээр товложээ. Жил бүрийн энэ үед УИХ-ын үйл ажиллагаа доголдож байнгын хороо, чуулганы хуралдаан тасардаг. Учир нь УИХ-ын гишүүд гадаадад оноо гаргахаар явдаг учир ирц хүрдэггүй билээ. Энэ үйл явц өнөө жил ч үргэлжилж, товлогдсон зарим байнгын хорооны хурал хуралдахгүй байна.