Н.Номтойбаяр: "Тогийг гэнэдүүлж байгаад, урьдчилж хэлэхгүйгээр таслахын тулд" 14 тэрбумаар Эрчим хүчний үндэсний хороог байгуулсан юм уу

Н.Номтойбаяр: "Тогийг гэнэдүүлж байгаад, урьдчилж хэлэхгүйгээр таслахын тулд" 14 тэрбумаар Эрчим хүчний үндэсний хороог байгуулсан юм уу

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Европын эдийн засгийн холбоотой худалдааны түр гэрээ байгуулахтай холбоотой асуудлаар өнөөдөр /2024.12.18/ мэдээлэл өглөө. 

Энэ үеэр тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн. Тухайлбал, "УИХ-ын гишүүний хувьд Засгийн газрын үйл ажиллагаанд ямар үнэлгээ өгөх вэ" гэхэд "Маш муу байна. Асуудал бүр дээр дөрөөлж үндэсний хороо байгуулаад, Төрийн албаны хуулиас гадуур бүтэц бүрдүүлсэн. Эрчим хүчний реформ хийх үндэсний хороо гэхэд 14 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй. 8 тэрбумыг нь хэвлэлд зарцуулна гэсэн байсан. Үр дүн нь юу юм. Эрчим хүчнийхээ үнийг нэмэх гэж үндэсний хороо байгуулсан юм уу. Тогийг гэнэдүүлж байгаад, урьдчилж хэлэхгүйгээр таслана гэж үндэсний хороо байгуулсан юм уу. Ямар реформ хийх гээд байгаа юм" гэлээ.