УИХ-ын хууль зүйн байнгын хороо өнөөдөр 10.00 цагаас хуралдана. Тус хуралдааны эхэнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэх юм.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Н.Отгончимэг ажлаасаа чөлөөлөгдөж УИХ-ын даргын хууль зүйн бодлогын зөвлөхөөс томилогдсон. Үүнтэй холбоотойгоор Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонгон шалгаруулалтыг өнгөрсөн аравдугаар сард зарласан юм. Нэр дэвшигчдийн материалыг аравдугаар сарын 23-ны 17.30 цаг хүртэл хүлээн авсан. Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний албан тушаалд М.Алтан-Очир, С.Энхбаатар нар нэрээ дэвшүүлээд байгаа юм