Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын сайд, УИХ дахь намын бүлгийн дарга нар болон бусад албан тушаалтнуудыг дуудан уулзаж, утааны асуудлаар үүрэг чиглэл өглөө.
Энэ талаар Батлан хамгаалахын сайд Ц.Бямбацогт, "Ерөнхийлөгч сая УИХ-ын намын бүлгийн дарга нар, Засгийн газрын гишүүд, УИХ-ын даргыг дуудаа агаар, орчны бохирдол ялангуяа утааны асуудаал тодорхой үүрэг чиглэл өгсөн. Ерөнхийлөгчийг Ерөнхий сайд байх үед Улаанбаатар хот утаагүй болж байсан түүхтэй. Агаарын бохирдол хоёр дахин буурч байсан. Шахмал түлшний асуудлыг шийдэж, үүнд хатуу хяналт тавьж, гал түлж байгаа айлыг очиж шалгаж, хариуцлага тооцдог байсан. Үүнтэй ижлээр хяналтаа сайжруулж, байгууллагууд хоорондоо уялдаа холбоотой ажиллаж, утааны асуудлыг шийдэхийг Ерөнхийлөгч үүрэг болголоо. Мөн Ерөнхийлөгчийн уулзалтын үеэр утааны мөнгийг үргүй зарсан хүмүүст хариуцлага тооцох чиглэлийг тагнуул, цагдаагийн дарга нарт өгсөн" гэлээ.
LIVE: