Ойрын өдрүүдэд нийслэлд агаарын бохирдол өнгөрсөн жилүүдийнхээс илүү ихээр нэмэгдсэн талаар иргэд ярьж, ихээхэн бухимдаж буй.
Тэгвэл яг одоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын сайд нар, УИХ дахь намын бүлгийн дарга нар болон бусад албан тушаалтнуудыг дуудан уулзаж, утааны асуудлаар үүрэг чиглэл өгч байна.
Сонирхуулахад, Өнөөдөр өглөө л гэхэд Баянхошууд салхи 0.5 м/с байсан бөгөөд PM 2.5 >500, SO2>308-тай байна. Харин Толгойтод PM 2.5 >402, PM10 256-тай, 1-р хороолол орчимд PM 2.5 486, SO2 212, Хайлаастад PM 10 443, PM 2.5 439-той байлаа. Эдгээр үзүүлэлт нь "маш их бохирдолтой"уюу байж болох дээд хэмжээнд хүрсэн үзүүлэлтүүд байгаа юм.